Home Бидний тухай

Валютын ханш

Cur Албан ханшАвахЗарах
USD1,352.771,3351,350
EUR1,778.491,7601,800
GBP2,139.2721002170
RUB45.124346
CNY214.53210214
KRW1.211.161.24
JPY17.6517.117.7
Бидний тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 8-р сарын 20, Баасан гариг, 17:00

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Хөгжил Финанс ББСБ-ийн хөрөнгө оруулагчид, ажилтнууддаа болон нийт харилцагч, дэмжигч, хамтран ажилладаг иргэд, байгууллага хамт олон та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бидний уриа: Хүмүүн таны төлөө…

Эрхэм зорилго: Монгол Улсын санхүүгийн зах зээлд тогтвортой байр суурьтай, банк санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд шуурхай хүргэх нийтлэг үйл ажиллагаатай, нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллага байна.

Манай банк бус санхүүгийн байгууллага нь  2004 оны 1-р сарын 06-нд Монгол банкнаас Санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаар 2004 оны 1-р сарын 7-ний өдөр Улсын Бүртгэлийн Албанд албан ёсоор бүртгэгдэж Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан.

Мөн үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, санхүүгийн үйлчилгээг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ойртуулах зорилгоор хүн ам олноор суурьшсан Баянгол дүүрэгт 2005 онд салбараа нээлээ.

Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг автоматжуулж 2004 оноос Интерактив компаний “Банк-4”, 2009 оноос Грэйпсити компаний “Ачид-банкир” программуудыг нэвтрүүлж хэрэглэснээр байгууллагын тайлан мэдээ цаг хугацаандаа үнэн зөв хөтлөгдөж байна.

Манай хамт олон зээлийн үйлчилгээг бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд шуурхай хүргэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, зээлийн хүүгийн түвшинг зах зээлийн дундаж түвшингээс хэтрүүлэхгүй байх зарчмыг мөрдлөг болгон ажилласны үр дүнд зээлийн эргэн төлөлт 98.6 хувьд хүрсэн.

Ажилтнуудаа мэргэжлийн чиглэлээр давтан сургалтанд хамруулах бодлогыг баримтлан ажиллаж,  ажилтнуудын шинээр гэр бүл болох, ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаан зэргийг харгалзан нэг удаагийн буцалтгүй тусламж болгон мөнгөн тэтгэмжийг олгодог.

Ажлын байрны таатай нөхцөл, техник хэрэгслээр бүрэн хангаж,  жилд 1-ээс доошгүй удаа хамт олноороо орон нутгийн дурсгалт газраар тойрон аялал, зугаалга зохион байгуулдаг.

Таван жилийнхээ ойн босгон дээр МУ-ын Засгийн газар, МХАҮТ-аас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн шалгаруулсан “2008 ОНЫ ТОП-10 ББСБ”-н 8-рт шалгаран Бизнесийн Эрхэмсэг Оршихуйн Титэм шагнал хүртсэн нь манай хамт олны цаашдын ажилд улам их урам хайрласан баярт үйл явдал боллоо.

Манай байгууллагын цаашдын хөгжлийн зорилт нь үйл ажиллагааны найдвартай байдал, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн санхүүгийн цогц үйлчилгээ, байгаль орчинд хоргүй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, тогтвортой ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгө болон хөрөнгийн бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх, урт хугацааны санхүүгийн төсөлд хамрагдах зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд санаа зорилгоо нэгтгэн итгэл төгс ажиллаж байна.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал

Ө.Хишигээ


Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр хийгдсэн ажлууд.

  1. Монгол Улсын Бичил Зээлийн Жилийн Үндэсний Зохицуулах Хороо, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн газраас 2004 онд зохион байгуулсан “Бичил зээл ба бизнес” үндэсний чуулган, сургалтанд оролцсон;
  2. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойг тэмдэглэх үйлст 99999 /ерэн есөн мянган есөн зуун ерэн есөн/ төгрөгийн  хандив өргөж “Их Монгол 800” Үндэсний хорооны хүндэт батламж авсан;
  3. 2008 онд ТМ телевизийн “Сэтгэлийн өглөг” нэвтрүүлэгт оролцож  Улсын асрамжийн газрын 140 ахмадад сар шинийн бэлэг хүргүүлсэн;
  4. Женко Тур бюро ХК-с хэрэгжүүлж буй “Зуун Мянган Мод” хөтөлбөрт 2007  оролцож Цонжин болдог дахь Чингисийн морьт хөшөөний орчинд мод тарих ажилд хамт олноороо оролцсон.
  5. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд 2008 онд үйлдвэрлэлд зориулж 165.4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 20 хүний ажлын байр шинээр бий болгосон;
  6. МХАҮТ-ийн дэргэдэх Бичил Санхүүгийн Байгууллагуудын Хөгжлийн Зөвлөлийн гишүүн;
  7. Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн,
  8. Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбооны гишүүн;
  9. Монголын Компаний Засаглалын Бизнес Хөгжлийн төв ТББ-ийн  гишүүн.
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10-р сарын 03, Даваа гариг, 10:25