Эрхэм харилцагч танд зориулж манай байгууллага уртасгасан цагаар ажиллахаар болж байна. Та бүхий л төрлийн зээлийн талаар бидэнд хандаж болох бөгөөд 3, 4-р хороолол, Өргөө кинотеатрын урд талд байх Баянгол их дэлгүүрийн 1 давхарт байрлах манай салбарт хагас сайн өдөр ирж зээл, валют арилжаа, үнэт зүйл барьцаалсан хямд хүүтэй зээлийн үйлчилгээг авч болохоор боллоо.
Баянгол салбарын ажлын цагийн хуваарь:
Даваа - Баасан гарагт 11:00-19:00 цаг хүртэл, Бямба гарагт 11:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Харилцах утас: 366782, 99012092, 99117318
Төв салбарын ажлын цагийн хуваарь:
Харилцах утас: 329753, 99086769
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд ядуу болон бага орлоготой өрх, иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд бичил зээлийн үйлчилгээ үзүүлдэг банк болон банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-д “Бичил санхүүгийн хөгжлийн сан”-гаас тодорхой шалгаруулалт явуулан дамжуулан зээлдүүлэгчийг сонгож, төсөл хэрэгжүүлдэг билээ. Уг шалгаруулат, тендерт манай байгууллага оролцон шалгарч уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Уг төслийн зээл нь хүү багатай, хугацаа урттай бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгч, бага дунд орлоготой өрх иргэдэд дэмжлэг болж үйл ажиллагаа, ажил амьдралыг нь дэмжиж орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой.
Манай байгууллага "Тогтвортой амьжиргаа-II" төслийн зээлийн тендерт 2007 онд мөн шалгарч 2010 он хүртэл амжилттай хэрэгжүүлж байсан билээ. Энэ удаа мөн урьдын туршлага дээрээ үндэслэн тухай төсөлд хамрагдах боломж шаардлагыг хангасан иргэдэд тус зээлийг олгож үр дүн нь үзэгдэхүйц дэмжлэг үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Уг төслийг 2011-2014 он хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд нийслэлийн Баянгол дүүрэгт өөрийн салбар нэгжээр дамжуулан тус зээлийг олгож байна. Та энэхүү зээлийн талаар асууж тодруулах зүйл байвал Өргөө кинотеатрын чанх урд байрлах Баянгол их дэлгүүрийн 1 давхарт манай салбар дээр хүрэлцэн ирэх эсвэл 366782, 99012092 дугаарын утсаар залгаж болно.
Грэйпсити ХХК-аас жил болгон зохион байгуулдаг Адал явдалт спорт явган аялал 05 сарын 21,22-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Аялалд ХААН Банк, Голомт Банк, Капитрон Банк, Төрийн Банк, Капитал Банк, МОСТ ПСП ХХК, Инкомнэт ХХК, БСБ Сервис ХХК, Сонгинохангай ХХК, Илинкс Экспресс ХХК, МобиФинанс ББСБ, Нэт Капитал ББСБ, Хөгжил Финанс ББСБ болон ГрэйпСити Монгол ХХК-ний нийт 15 багийн 100-аад тамирчид Улаанбаатар хотоос 100 км зайд оршдог Төв аймгийн Борнуур сумаас Дуган хад хүртэл байгалийн үзэсгэлэнт газраар 20 гаруй км бартаат замыг явган туулж, спорт явган аяллын арга техник, ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөв.
Уг тэмцээнд манай баг тамирчид 2 дахь жилдээ амжилттай оролцлоо. Уг аялалын зургуудаас орууллаа.
Манай хамт олон 2011 оны 05 сарын 06,07-ны өдрүүдэд Дорноговь аймагт байх Хамрын хийд, Шамбалын орон, 108 агуй зэрэг газраар сайхан аялж, амраад ирлээ. Аялалын зургуудаас түүвэрлэн тайлбар хийн орууллаа.