Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд хөдөөүүднээс ядуу болон бага орлоготой өрх, иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд бичил зээлийн үйлчилгээ үзүүлдэг банк болон банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-д “Бичил санхүүгийн хөгжлийн сан”-гаас зээл олгож байгаа билээ. Энэ нь хөдөө орон нутагт санхүүгийн болон бүтэц зохион байгуулалтын хувьд тогтвортой бичил санхүүгийн үйлчилгээг хүргэх үндсэн зорилготой юм.
Дээрх сангаас шаардлага хангасан арилжааны банк болон ББСБ-уудад нийтдээ 2.7 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд аймаг, сум, орон нутагт хуваарилах 8 дахь удаагийн тендерийн шалгаруулалт болж тендерт шалгарсан банк санхүүгийн байгууллагуудтай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулах арга хэмжээ 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн тендерээр шалгарсан Хаан банк Дундговь, Архангай, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Хөвсгөл аймгуудад, Хас банк Дархан-Уул, Завхан, Орхон, Сүхбаатар, Хэнтий аймгуудад, Зоос банк Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорнод болон Увс аймгуудад, Капмон ББСБ Баянхонгор аймагт, Кредит монгол ББСБ Өвөрхангай, Баянхонгор аймгуудад, Хөгжил Бадрах ББСБ Хөвсгөл аймагт, Сити сан ББСБ Төв аймагт, Нью-Ази ББСБ, Хөгжил Финанс ББСБ-ууд нь Нийслэлийн Баянгол дүүрэгт тус тус дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо. орон нутагт орлого бий болгох