Home Мэдээлэл Хөгжил Финанс ББСБ ТОП-10 ББСБ-ын нэгээр тодорлоо

Валютын ханш

Cur Албан ханшАвахЗарах
USD1,352.771,3351,350
EUR1,778.491,7601,800
GBP2,139.2721002170
RUB45.124346
CNY214.53210214
KRW1.211.161.24
JPY17.6517.117.7
Хөгжил Финанс ББСБ ТОП-10 ББСБ-ын нэгээр тодорлоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 8-р сарын 20, Баасан гариг, 16:24

МҮХАҮТ-аас Монгол Улсын Засгийн газартай хамтран  жил бүр шалгаруулдаг “ТОР-100 аж ахуйн нэгж”-ийн  найм дахь удаагийн шалгаруулалтыг хийж дуусгажээ.

2001 оноос эхлэн уламжлал болгон  явуулж буй уг шалгаруулалтын цар хүрээ жил ирэх тутам нэмэгдэж  ТОР-100-д багтах нь нэр хүндийн асуудал болж байгаад тус шалгаруулалтын  ач холбогдол оршиж байгаа талаар зохион байгуулагчид ярьж байна.

2008 оны шалгаруулалтын нэг онцлог нь хэдийгээр дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямрал манай бизнес, эдийн засагт нөлөөлсөн ч гэсэн манай бизнесийн салбарынхан өмнөх оныхоос дутахгүй амжилт гаргаж ололтоо бататгасан явдал байжээ.

 

Эдийн засаг, бизнес улам бүр өргөжин тэлж аж ахуйн нэгжүүдийн эдийн засагт оруулах  хувь нэмэр өсч байгааг харгалзан 2005 оноос эхлэн ТОП-100-тай өрсөлдөхүйц хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улс орны эдийн засаг, бизнесийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж буй 50 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг билээ.  Ингэснээр эдгээр компанийн үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд таниулах замаар тэдний ололт амжилтыг сурталчлан дэмжих, дараа дараагийн жилд ТОР-100-д багтахын төлөө улам эрчимтэй ажиллах идэвхи санаачлагыг нь өрнүүлэх зорилт тавьсан болно.

  1. Кредит монгол ББСБ
  2. Транскапитал ББСБ
  3. Мөнгөн гүүр ББСБ
  4. БИД ББСБ
  5. Газар партнерс ББСБ
  6. Сар шинэ интернэшнл ББСБ
  7. Ньюфонд ББСБ
  8. Хөгжил финанс ББСБ
  9. Шинэ төгрөг ББСБ
  10. Төв хөгжил ББСБ

Түүнчлэн уламжлал ёсоор ТОР-5 банк, ТОР-5 ББСБ-ыг шалгаруулсан ба 2008 оны ТОР аж ахуйн нэгжүүдэд  өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа маргааш МҮХАҮТ-ын байранд  болох юм байна.

Хөгжил Финанс ББСБ нь байгуулагдаад 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн байгууллага болон өргөжиж Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Цаашдаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлж ТОП ББСБ-ынхаа байр суурийг алдалгүй хэрэглэгчдийн найдвартай түнш хэвээрээ байна гэдгээ амлаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 1-р сарын 25, Мягмар гариг, 18:23