Грэйпсити ХХК-аас жил болгон зохион байгуулдаг Адал явдалт спорт явган аялал 05 сарын 21,22-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Аялалд ХААН Банк, Голомт Банк, Капитрон Банк, Төрийн Банк, Капитал Банк, МОСТ ПСП ХХК, Инкомнэт ХХК, БСБ Сервис ХХК, Сонгинохангай ХХК, Илинкс Экспресс ХХК, МобиФинанс ББСБ, Нэт Капитал ББСБ, Хөгжил Финанс ББСБ болон ГрэйпСити Монгол ХХК-ний нийт 15 багийн 100-аад тамирчид Улаанбаатар хотоос 100 км зайд оршдог Төв аймгийн Борнуур сумаас Дуган хад хүртэл байгалийн үзэсгэлэнт газраар 20 гаруй км бартаат замыг явган туулж, спорт явган аяллын арга техник, ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөв.
Уг тэмцээнд манай баг тамирчид 2 дахь жилдээ амжилттай оролцлоо. Уг аялалын зургуудаас орууллаа.
Нээлтийн ажиллагаа
Их аялалын өмнөх хэсэгхэн амралт
30-40 кг ачаатай үүргэвч үүрээд 20 км газар урагшаа
Явж буй газар үнэхээр сайхан байгальтай байлаа
Уул өөд мацаж эхэлж байна
Шигүү ой дундуур орлоо
Явсаар уулын орой дээр гарлаа
Дуган хад
Эргэн буудаллах газар луу дахин алхсаар
Овоон дээр
Бидний байрласан газар
Манай №1 тамирчин энэхүү уралдаанд түрүүлэн сум шиг орж ирж байгаа нь
Аялалын хаалт