Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд ядуу болон бага орлоготой өрх, иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд бичил зээлийн үйлчилгээ үзүүлдэг банк болон банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-д “Бичил санхүүгийн хөгжлийн сан”-гаас тодорхой шалгаруулалт явуулан дамжуулан зээлдүүлэгчийг сонгож, төсөл хэрэгжүүлдэг билээ. Уг шалгаруулат, тендерт манай байгууллага оролцон шалгарч уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Уг төслийн зээл нь хүү багатай, хугацаа урттай бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгч, бага дунд орлоготой өрх иргэдэд дэмжлэг болж үйл ажиллагаа, ажил амьдралыг нь дэмжиж орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой.
Манай байгууллага "Тогтвортой амьжиргаа-II" төслийн зээлийн тендерт 2007 онд мөн шалгарч 2010 он хүртэл амжилттай хэрэгжүүлж байсан билээ. Энэ удаа мөн урьдын туршлага дээрээ үндэслэн тухай төсөлд хамрагдах боломж шаардлагыг хангасан иргэдэд тус зээлийг олгож үр дүн нь үзэгдэхүйц дэмжлэг үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Уг төслийг 2011-2014 он хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд нийслэлийн Баянгол дүүрэгт өөрийн салбар нэгжээр дамжуулан тус зээлийг олгож байна. Та энэхүү зээлийн талаар асууж тодруулах зүйл байвал Өргөө кинотеатрын чанх урд байрлах Баянгол их дэлгүүрийн 1 давхарт манай салбар дээр хүрэлцэн ирэх эсвэл 366782, 99012092 дугаарын утсаар залгаж болно.