11-335555

Чингисийн Өргөн чөлөө 8-р байр, 101 тоот

09:00-18:00

2023-06-27 14:40:48

Нийгмийн хариуцлагын хүрээнд цусаа хандивлалаа

“ХӨГЖИЛ ФИНАНС ББСБ” ХХК нь 20 жилийнхээ ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнууд маань Цусны төвд цусаа хандивлалаа 🥰🥰🥰
Таны 1 удаа хандивласан цус 3 хүний амь нас, эрүүл мэндийг авардаг төдийгүй нэг удаад цус хандивлахад ердөө 30 минут зарцуулдаг байна 🩸🩸🩸
17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, эрүүл хүн бүхэн цусны донор болох боломжтой тул та ч бас бусдад амьдрал бэлэглэх хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа хандивлаарай 🙏🙏🙏
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
2023-06-07 12:48:26

"НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аянд Хөгжил Финанс ББСБ нэгдэж байна

  Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж, “Авлигатай тэмцэх таван ажиллагаа”-г санаачилан хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний нэг арга хэмжээ болох “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд авлигын эсрэг үйл хэрэгт хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг уриалсан “...НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аянд "Хөгжил Финанс ББСБ" ХХК нэгдэж байна.

2023-05-16 11:47:37

Нийгмийн хариуцлагын хүрээнд Дундговь аймгийн Адаацаг суманд 100 мод тарьлаа

 Бид хамт олноороо жил бүр мод тарьдаг уламжлалтай бөгөөд энэ жил байгууллагынхаа 20 жилийн ойг угтан Ногоон хариуцлагын хүрээнд Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт 100 ширхэг мод тарьж нэгэн өдрийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрөөлөө

💪💪💪
Мод тарьсан газар нь тогтмол усалгаа, арчилгаатай тул мод маань ургана гэдэгт итгэлтэй байна 🌳🌳🌳

 

ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАМТДАА 🇲🇳🇲🇳🇲🇳
2023.05.12