Танилцуулга

“Хөгжил Финанс ББСБ” ХХК нь 2004 оны 1-р сарын 6-ны өдөр Монголбанкнаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан.

Манай  байгууллага нь анх 120,0 сая төгрөгийн дүрмийн сантай, 3 ажилтантай, түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар  3,0  тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, гурван салбар нэгжтэй, 20 ажилтантай, жилд 2,000 гаруй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон өрх, иргэдэд зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж, бизнесийн цар хүрээгээ улам өргөжүүлж байна.

Банк, санхүүгийн мэргэжлээр өндөр боловсрол эзэмшсэн хувьцаа эзэмшигчид болон салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай, мэргэжлийн чадварлаг баг хамтын хүчин зүтгэлийн үр дүнд 20 дахь жилдээ тогтвортой, амжилттай ажилласаар ирсэн.

Бид бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, харилцагчаа хүндэтгэсэн найрсаг харилцааг эрхэмлэн, тэдэнд санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд  шуурхай  хүргэхийн төлөө хичээн ажилладаг.

Манай байгууллага харилцагчиддаа үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд салбараа нээн ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд компани өөрийн хөрөнгөөр нийт 20,000 зээлдэгчид 120 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Бичил, жижиг, дунд бизнесийг дэмжиж найдвартай, байнгын харилцагчиддаа зээлийн хүүгийн хөнгөлөлт, урамшуулал олгож, зээлийн хүүгээ жил бүр бууруулсаар хүүгийн дундаж түвшинг сарын 2,7 хувьд хүргэсэн.

Монгол Улсын  Засгийн Газар, Дэлхийн Банкны Олон Улсын Хөгжлийн Ассоциацитай хамтран хэрэгжүүлсэн “Тогтвортой Амьжиргаа” төслийн хүрээнд бичил зээлийг дамжуулан олгох тендерт Хөгжил Финанс ББСБ нь 2008 - 2019 онуудад шалгарч нийт 1.9 тэрбум төгрөгийн төслийн зээлийг бага, дунд орлоготой 600 орчим бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгосон. Энэхүү төслийн зээлийн үр дүнд шууд болон шууд бусаар ашиг хүртэгсэд нь нийт 2350 хүнийг хамарсан байна.

Зээлийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалж “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журам”-ын дагуу тоон болон чанарын ангиллыг хийж эрсдэлийн санг байгуулан, Санхүүгийн Зохицуулах Хорооноос тогтоосон банк бус санхүүгийн байгууллагуудын шалгуур үзүүлэлтийг тогтмол хангаж ажилладаг.

Бид компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, сайн засаглалыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч  Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны гишүүн, Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбооны гишүүн, Компанийн Засаглал Хөгжлийн Төвийн гишүүнээр тус тус ажиллаж ирсэн.

 

МҮХАҮТ, МББСБХ-ны  “ТОП 10 ББСБ”-ын шалгаруулалтад 2009, 2013 онуудад 2 удаа, 2019 онд МББСБХ-ны “Оны шилдэг ББСБ”-аар тус тус шалгарсан.