11-335555

Чингисийн Өргөн чөлөө 8-р байр, 101 тоот

09:00-18:00

Түгээмэл асуулт хариулт

Зээлийн үндсэн төлбөрөөс сар бүр заавал төлөх ёстой юу?

Тухайн харилцагчийн орлоготой уялдуулан зээлийн эргэн төлөх хуваарийг харилцан тохирох боломжтой.

Бараа материал, тоног төхөөрөмж барьцаалж зээл олгодог уу?

 

Барьцаалахгүй.

Зээлтэй хүн давхар зээл авах боломжтой юу?

Орлогын эх үүсвэр давхар зээлийн эргэн төлөлт хийхэд хүрэлцэхүйц байвал давхар зээл авах боломжтой. Мөн тухайн зээл нь графикийн дагуу хэвийн төлөлттэй байх ёстой.

Зээлээ хугацаанаас нь өмнө төлвөл торгууль тооцогдох уу?

Таны зээлийн ашигласан сар, хоногоор зээлийн хүүг тооцно. Зээлийг хугацаанаас нь өмнө төлвөл торгууль тооцохгүй.

Зээлийн хугацааг сунгах боломжтой юу?

Зээлийн хугацаа сунгах бодит шалтгаан үндэслэлийг судалж үзсэний үндсэн дээр зээлийн анх авсан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр нэг удаа сунгаж болно.

Дан хашаа байшин барьцаалж зээл олгох уу?

Хашаа байшинг заавал газартай нь хамт барьцаална.

Дан өмчилсөн газар барьцаалж зээл олгодог уу?

Дан өмчилсөн газар барьцаалж зээл олгоно.

Зээл чөлөөлөх үү?

Зээл чөлөөлөхгүй.

Эзэмших эрхтэй зуслангийн газар барьцаалж зээл олгох уу?

Дан зуслангийн газар барьцаалахгүй. Зуслангийн газар нь заавал үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байшинтай байх тохиолдолд зээл олгох боломжтой.

Зээлийн барьцаанд юу тавьж болох вэ?

Зээлийн барьцаанд орон сууц, хувийн сууц газрын хамт, үйлчилгээний зориулалттай талбай, обьект газрын хамт, дулаан автозогсоол, өмчлөгдсөн газар, эзэмших эрхтэй газар үл хөдлөхийн хамт, суудлын автомашин барьцаална.

Өөр хүний өмчлөлийн эд хөрөнгө барьцаалж болох уу?

Хамтарч бизнес эрхэлдэг гэр бүлийн гишүүд, бизнесийн түншийн хөрөнгийг барьцаалах боломжтой.

Барьцаалах эд хөрөнгө орон нутагт байж болох уу?

Барьцаалах боломжгүй.

Давтан зээлдэгчид үзүүлэх хүүгийн хөнгөлөлт?

Найдвартай, зээлийн сахилга бат сайтай давтан зээлдэгчид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.

Барьцаа хөрөнгийн үнэлгээний хэдэн хувиар зээл олгох вэ?

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 50-70%, суудлын автомашины насжилтаас хамааран үнэлгээний 40%-70%-д тооцож зээл олгоно.

Эд хөрөнгийн даатгалд заавал хамрагдах уу?

Хувийн сууц болон, тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэй зээл олгох тохиолдолд даатгал заавал хийнэ.

Зээлийг өдөрт нь шийдэх үү?

Шуурхай зээлийн хувьд өдөрт нь, бусад зээлийн хувьд 1-2 өдрийн дотор шийднэ.

Бидний санал болгож буй зээлийн бүтээгдэхүүнүүд