"НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аянд Хөгжил Финанс ББСБ нэгдэж байна
|2023-06-07 12:48:26

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж, “Авлигатай тэмцэх таван ажиллагаа”-г санаачилан хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний нэг арга хэмжээ болох “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд авлигын эсрэг үйл хэрэгт хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг уриалсан “...НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аянд "Хөгжил Финанс ББСБ" ХХК нэгдэж байна.