Post Image

Бид бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд санхүүгийн үйлчилгээгээ чанартай, шуурхай хүргэхийн төлөө ажилладаг ба үүнийхээ хүрээнд Бизнесээ хэрхэн амжилттай хөтлөн явуулах вэ?, Бизнесийн ашгаа хэрхэн зөв зохистой зарцуулах вэ? зэрэг зөвлөгөө нийтлэлүүдийг мэдээ мэдээллийн булангаараа хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад бид санхүүгийн сахилга баттай байх нь яагаад чухал болох талаарх сэдвийн дор энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ.

Бизнес эрхэлж байгаа хэн бүхний хувьд урт хугацаанд, тогтвортой, ашигтай ажиллах нь туйлын зорилго байдаг. Тэгвэл энэхүү зорилгодоо хүрэхэд хамгийн чухал зүйлийн нэг бол “санхүүгийн сахилга бат” юм.

Тэгвэл санхүүгийн сахилга бат гэж юу вэ? Энэ нь товчхондоо мөнгөө зөв удирдах ухаан бөгөөд санхүүгийн сахилга баттай байснаар танд  дараах боломжуудийг бий болгодог.

1.  Тогтвортой бизнес эрхлэх боломж

Бизнес оршин тогтнох үндэс юу вэ? Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг сайтар судалсны үндсэн дээр түүнд тохирсон чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосноор аливаа бизнесийн оршин тогтнох үндэс суурь тавигддаг. Харин тухайн бизнесийг урт хугацаанд тогтвортой үргэлжлэх нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс олсон орлогоо хэрхэн зөв зохистой, үр ашигтай зарцуулахаас шалтгаална.

2.  Бизнесийн орлогоо удирдах боломж

Хүн бүр өдөр болгон санхүүгийн ямар нэгэн харилцаанд орж байдаг. Энэ ч утгаараа өөрт хэрэгцээтэй эсвэл огт хэрэгцээгүй зүйлд ашиг, орлогоо зарцуулах нь бий. Хэрвээ та тухайн өдрийн орлого, зарлагаа тогтмол хөтөлж хэвшбэл таны зарцуулж буй эдгээр зардлуудаас аль нь ашигтай зардал байна вэ? аль нь ашиггүй зардал байна гэдгийг төвөггүйхэн мэдэх боломжтой. Мэдээж энэ үйлдлийг тогтмол бизнесийнхээ хэвшил болгон хөтлөх нь зүйтэй бөгөөд энэ багахан хэмжээний санхүүгийн хөтлөлтийн үр дүнд та орлого, зардлын харьцаа,  бизнесийн ашгаа бодитой тооцоолж,  цаашдаа  бизнесийн зөв шийдвэр гаргах боломжтой болно.  Мэдээж үүнд эрсдэлийг тоохгүй орхиж болохгүй.

3.  Эрсдэлийг даван туулах боломж

Бизнес эрхэлж буй хэн бүхний өмнө санхүүгийн эрсдэл зайлшгүй тулгардаг. Үнийн өсөлт, валютын ханшийн өөрчлөлт, эдийн засгийн хямрал гээд юу ч тохиолдож болох тул эрсдэлд байнга бэлэн байх хэрэгтэй.  Бид    эдийн засгийн ямарваа нэгэн хүндрэлтэй  асуудалтай тулгармагц л  хэмнэх тухай бодож эхэлдэг .  Үүнтэй адилаар ердийн үед ч хэрэгцээгүй зүйлд үр ашиггүй зардал гаргахаас урьдчилан сэргийлж ирээдүйд бий болох эрсдэлд бэлэн байснаар эрсдлийг даван туулж чадна.

Бизнес гэдэг бол мэдээж ашгийн төлөөх зүйл. Тиймдээ ч олсон ашгаа хэрхэн зөв зохистой, үр дүнтэй зарцуулах ухаанд суралцахад санхүүгийн сахилга бат гэдэг зүйл зайлшгүй чухал үүрэгтэй.  Орлого зардлаа тогтмол бүртгэн, олсон ашгаа  байнга тогтмол тооцоолохыг   өдөр тутмын амьдралдаа дадал  хэвшил болгох нь  таны   цаашдын   бизнесээ өргөжүүлэхэд  чухал ач холбогдолтой.


Та зээл  авах  үйл явцаа илүү хялбарчилахыг хүсвэл “ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ӨРГӨДӨЛ” – ийг үнэн зөв бөглөхөд л болно. Манай хамт олон тантай цаг алдалгүй холбогдох  болно. Баярлалаа.