Post Image

Бидний амьдралд  бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлого, зардлаа төлөвлөхөөс гадна хувийн санхүүгээ зохицуулж, төлөвлөлт хийх тохиолдолд өдөр бүр тулгардаг.

Учир нь бидэнд ажлын болон амьдралын зорилгууд болох дэлхийн улс орнуудаар аялах, алдартай дуурь, музей, дурсгалт газрууд үзэх, байр орон сууцтай болох, шинэ машин авах, өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох, өөрийн дуртай алдартай уран бүтээлчийн тоглолтыг үзэх, хувийн бизнестэй болох, эсвэл эрхэлж буй бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэх гэх мэт маш олон хүсэл, зорилго, зорилтууд байнга бий болж байдаг.

Тэгвэл эдгээрт хамгийн хялбар аргаар хүрэхийн тулд хувийн санхүүгийн төлөвлөлт хийх нь өөрийн орлого, зарлагаа зөв зохицуулж, хуваарилах, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд дөхөм болгохоос гадна

  1. Өдөр тутам, цаашлаад амьдралынхаа туршид санхүүгийн нөөц боломжоо оновчтой бүрдүүлэх, хуваарилах, хадгалж хуримтлуулах,
  2. Санхүүгийн хяналт сайжирч, тухайн мэдээлэл дээрээ тулгуурлан өр, зээл, төлбөрийн хуваарилалтаа илүү зохион байгуулалттай болгох
  3. Хувийн нийгмийн харилцаа холбоо, боломж нээгдэх, сайжрах
  4. Ирээдүйн зардлаа урьдчилан тооцоолж зорилгодоо хүрэх ба санхүүгийн эрх чөлөөг мэдрэх

Гэх мэт маш олон талын давуу тал, санхүүгийн эрх чөлөөт байдал, эдийн засгийн хэрэгцээгээ бүрэн шийдэх боломжуудыг энэхүү дадал нь бидэнд бий болгож өгдөг байх нь.

Тэгвэл санхүүгийн төлөвлөлтөө хэрхэн зөв дараалалтай эхлүүлэх вэ?

Одоогийн санхүүгийн нөхцөл байдлаа тодорхойлох

Одоогийн олдог цалин болон, бусад гадны эх үүсвэрээс олж, хуримтлуулдаг бусад орлогоо тодорхойлж, нөхцөл байдалдаа дүгнэлт хийх.

Одоогийн болон ирээдүйн зорилго, мөрөөдлөө тодорхойлох

Яг танд одоогийн байдлаар хамгийн их хэрэгтэй, шаардлагатай байгаа зүйлүүд, өр төлбөр, хүсэл мөрөөдлөө хамгийн хурдан биелэгдэхээс нь эхлүүлээд жагсааж бичих

Тухайн зорилгодоо хүрэх арга замаа боловсруулж, санхүүдээ хуваарилалт хийх

Дээрх жагсааж бичсэн зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд санхүүгийн орлого, зарлагаа зөв хуваарилж, зорилго бүхэндээ хуримтлал, хадгаламж бий болгох.

Боловсруулсан арга замаа үнэлэх, хөгжүүлэх

Таны эдгээр зорилгодоо хүрэхийн тулд бий болгосон төлөвлөгөө тань хэр сайн төлөвлөгөө болсныг дахин нэг нягталж, үнэлгээ өгч, улам сайжруулах хэрэгтэй.

Төлөвлөгөөний биелэлтээ хянах

Төлөвлөгөөнд заасан тодорхой хугацааны дараа, тухайн санхүүгийн төлөвлөгөө, зорилгын биелэлтдээ, сайжруулалт хийж биелэгдсэн эсэхийг хянаж, дараа дараагийн төлөвлөгөөгөө улам хурдтай явуулах арга замаа тодорхойлох. 

Эдгээр дарааллын дагуу өнөөгийн нөхцөл байдал дээрээ тулгуурлан өөрт тулгарсан асуудлаа хамгийн эхэнд шийдэх байдлаар, өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа бий болгоорой.

Мэдээж ирээдүйн зорилгодоо хүрэх замаа хялбар болгохын тулд зарим үед хамгийн уян хатан нөхцөлтэй зээл, тусламж, хадгаламж, хуримтлал зэрэг энгийн аргуудыг ч ашиглаад үзэхэд айх зүйлгүй юм.  

Учир нь та одоо санхүүдээ төлөвлөлт хийж эхэлж байгаа учир хамгийн энгийн өр төлбөр ч таны санааг зовоохоо больж, бизнесийн үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа санхүүгийн хараат бус байдал, эрх чөлөөг хялбархан бий болгож чадах болно. Танд амжилт хүсье.


Та зээл  авах  үйл явцаа илүү хялбарчилахыг хүсвэл “ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ӨРГӨДӨЛ” – ийг үнэн зөв бөглөхөд л болно. Манай хамт олон тантай цаг алдалгүй холбогдох  болно. Баярлалаа.