Хөгжил Финанс ББСБ, хамт олон сайн үйлсийн аянд нэгдлээ
|2019-05-31 11:59:51

Хөгжил Финанс ББСБ нь “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан компаний нийгмийн хариуцлагын хүрээнд Лантуун дохио ТББ-ын “Ид шидийн орон төсөл”-ийг дэмжин 500,000 төгрөгийг хандивлалаа.
Ганжавхлан захиралтай тус төвийн хамт олны хүүхдийн төлөөх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
"Ид шидийн орон-1" төслийн урсгал зардлын санхүүжилтэнд зориулан тус ТББ-аас "Ид шидтэй ах, эгч" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд манай хамт олон нэгдэж цалингаасаа тогтмол мөнгөн хандив шилжүүлж байхаар шийдвэрлэлээ.
Таныг ч бас "ид шидтэй ах, эгч" хөтөлбөрт нэгдэхийг уриалж байна.
Олны хүч оломгүй далай, Сайн үйлс дэлгэрэх болтугай.