Post Image

Дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирусын цар тахалтай холбоотойгоор мөрдөгдөж буй хорио цээрийн дэглэм нь зарим зээлдэгчдийн үйл ажиллагаа, орлогод сөргөөр нөлөөлж, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсгэж байна.

Онцгой нөхцөл байдлын энэ үед Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Сангийн сайдын хамтарсан тушаал гарч Банк бус санхүүгийн  байгууллагын Зээлийн ангиллын  журамд түр хугацаанд өөрчлөлт оруулсан.

Энэхүү журмаар  зээлдэгч зээлээ  түр хугацаанд  эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлсэн юм.

Зээлийн хүүг зогсоосон шийдвэр гараагүй бөгөөд гэрээний дагуу зээлийн үлдэгдлээс хүү  тооцогдож байгаа болно.

        Манай байгуулага үүссэн нөхцөл байдалтай уялдуулан бэрхшээлийг даван туулахад харилцагчиддаа дэмжлэг үзүүлж дараах байдлаар ажиллаж байна.

- Коронавирусын нөлөөгөөр орлого нь буурсан харилцагчдын хүсэлтийг хүлээн авч,  зээлийн үндсэн төлбөрийг  хойшлуулж, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах

- Шимтгэлээс чөлөөлөх

- Зээлийн төлбөрийн хугацаа хэтрэлтийн торгуулиас чөлөөлөх

2020 оны эхний улирлын байдлаар 86 харилцагчийн хүсэлтийг хүлээн авч,  шийдвэрлэн нийт 850 сая төгрөгийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулаад байна.  

Бид  харилцагчиддаа зээлээ төлбөрийн  хуваарийн дагуу боломжоороо  төлөхийг зөвлөж байна.

Зээлдэгчид зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой мэдээллийг буруу ташаа ойлгож, төлбөрөө  хийхгүй байснаар  3 сарын дараа хуримтлагдсан их өртэй болж,  санхүүгийн   хүндрэлд  орохоос  гадна  зээлийн ангиллын  зохицуулалтын түр  журмын  үйлчлэх хугацаа дууссанаар зээл нь   чанаргүй ангилалд шилжих эрсдэлтэй байна.

Коронавирусын нөлөөгөөр таны орлого буурсан, эргэн төлөлтөө хийхэд хүрэлцэхгүй болсон тохиолдолд зээл авсан салбартаа хандан хүсэлтээ гаргана уу.

Жич: Дараах  холбоосуудаар төрийн байгууллагаас гаргасан шийдвэр, тайлбар мэдээллийг авна уу.

 http://www.frc.mn/a/3165

 https://ikon.mn/n/1twn?fbclid=IwAR2FTtJ0V0bgvXvLLRZk2A2D7HtLOax9LFwOXujtmTnNHi202sTl63uP440

 https://www.mongolbank.mn/news.aspx?tid=2&id=2474&fbclid=IwAR1ZB9t4ysR3MEZ9T9QyYqm4TJZak1p3Ws0_SZSpqhrP7y-hr9sLRSwIqUk