Post Image

ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ, ТҮҮНИЙ НУУЦЛАЛЫН ТАЛААР 🤫🤫🤫
Цахим орчин дахь бидний үйлдэл, үлдээсэн мэдээллүүд хадгалагдан үлдсээр байдаг. Ямар ч зорилгоор бай та хувийн мэдээллээ бусдад дамжуулдаг, олон нийтийн сүлжээ, интернэт орчинд нээлттэй хуваалцдаг бол өөрийгөө, дотнын хүмүүсээ, санхүү болон бусад зүйлээ эрсдэлд оруулж болзошгүйг санаарай.
Ийм төрлийн гэмт хэргийг үйлдэгчид хүмүүсийн хувийн мэдээллийг судлах, харилцаа тогтоон сошиал хаягийн нууц үг, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг олж авах, мөн эдгээр мэдээллийг хуулах тусгайлан бэлдсэн програмыг сонирхол татахуйц сонжоо, тоглоом хэлбэрээр явуулах, и-мэйл хаяг руу фишинг (хуурамч и-мэйл) илгээх зэрэг “өгөөш” хэрэглэнэ. Улмаар интернэт банк руу нь нэвтрэх, нууцлалтай мэдээллийг нь барьцаалан сүрдүүлэх, сошиал хаягийнх нь кодыг өөрчилж тогтмол харилцаатай хүмүүсээс мөнгө зээлэх зэргээр дөрвөн хүн тутмын нэгд санхүүгийн хохирол учруулж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Иймд цахим орчинд өөрийн ямар мэдээллээ нийтлэх, нийтэд нээлттэй оруулах вэ гэдэгт болгоомжтой хандан болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.
Хууль бүрэн эхээрээ https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390288615991
Via Монголын Банкны Холбоо