Post Image

МББСБХолбоо нь банк бус санхүүгийн салбарт зохистой санхүүжилтийн үзэл баримтлал болон зохицуулагч байгууллагаас баталсан Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэх, улмаар ирээдүй хойч үедээ эрүүл аюулгүй, ногоон орчин, өв соёл үнэт зүйлсээ үлдээхэд манлайлан оролцох зорилт тавин ажиллаж байна.
Уг зорилтын хүрээнд Холбоо тодорхой зарчмуудыг холбогдох стандарт зөвлөмжүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхийг Гишүүн байгууллагууддаа уриалж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо, ББСБ, Холбоотой хамтарсан Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
Хөгжил Финанс ББСБ нь тус уриалгад нэгдэн, дээрх зорилтын хүрээнд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ чиглүүлэн ажиллахаар хамтарсан тунхагт гарын үсэг зурлаа.