Post Image

Зээл хэрхэн авах вэ?

Ямар  бичиг баримт бүрдүүлдэг вэ?

Хурдан зээл гаргах боломж байна уу?

Дээрх асуултуудыг та хаа очсон газраасаа асуусаар залхаж байна уу?
Та зээл авахад ердөө 3 хан алхам шаардлагатай гэвэл итгэх үү?

“Хүмүүн таны төлөө” уриан дор банк санхүүгийн салбарт 15 жил тасралтгүй ажилласаар ирсэн манай хамт олон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж, тэднийг  хүндэтгэсэн найрсаг харилцааг эрхэмлэн, харилцагчиддаа  санхүүгийн үйлчилгээгээ чанартай, шуурхай хүргэхийг зорин ажиллаж байна.  

Бид харилцагч, үйлчлүүлэгчиддээ

  • Бизнесийн зээл
  • Төслийн зээл
  • Шуурхай зээл
  • Хэрэглээний зээл
  • Авто машины зээл
  • Үнэт эдлэлийн барьцаат зээлийг олгодог бөгөөд  

байнгын харилцагчиддаа зээлийн хүүгийн хөнгөлөлт, урамшуулал,  төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож, санхүүгийн найдвартай зөвлөгөө өгөхөд бидний үйл ажиллагаа чиглэдэг.

Ингээд ямар 3 алхмыг дамжсанаар өөрт шаардлагатай зээлийн үйлчилгээг хурдан, шуурхай авах боломжтой талаар танилцъя. 

Алхам 1: Харилцагч  та  зээлийн  бүтээгдэхүүний талаар  мэдээлэл  авна

website: www.dfi.mn ;  facebоок.com/dfi.mn;   эсвэл  99012092, 94022092. 94032092, 94042092  дугаартай  утас  зэрэг  аль нэг  боломжтой сувгаар  зээлийн бүтээгдхүүний талаар мэдээлэл авч   материалаа бүрдүүлнэ. 

Манай ажилтан  таны зээлийн   хэрэгцээ шаардлагыг үндэслэн   танд  хамгийн тохирох зээлийн бүтээгдэхүүнийг санал болгон зөвлөгөө өгөх болно.  Байгууллага дээр ирэлгүйгээр урьдчилж мэдээлэл авч, материалаа бүрдүүлснээр  та үнэтэй  цагаа  хэмнэх болно.

Алхам 2:  Зээлийн ажилтан  судалгаа хийж,  зээл олгох шийдвэр гаргуулна

Зээлийн ажилтан таны бүрдүүлсэн зээлийн  материалыг   өөрийн www.dfi.mn сайтаас  цахим хэлбэрээр болон  эх хувиар нь  хүлээн авч  шуурхай  судалгаа хийж,   тухайн өдөртөө багтаан зээл олгох шийдвэр гаргуулна.

Алхам 3:  Зээлийн гэрээ байгуулж,  барьцааны  бүртгэл хийгдэнэ

Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулан зээлийн барьцааг УБЕГ эсвэл Авто тээврийн газарт бүртгүүлж ирснээр таны  зээл  олгогдоно.    Хэрэв таныг  хүсвэл   барьцаа хөрөнгийн бүртгэлийг  таны итгэмжлэлээр бид төлөөлөн хийлгэж болно. 

ИНГЭЭД ТАНЫ ЗЭЭЛ БЭЛЭН

 Таны   зээлийн шийдвэр  хамгийн багадаа  30 минут,  хамгийн ихдээ ажлын 8 цагийн дотор   гарна.


Та зээл  авах  үйл явцаа илүү хялбарчилахыг хүсвэл “ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ӨРГӨДӨЛ” – ийг үнэн зөв бөглөхөд л болно. Манай хамт олон тантай цаг алдалгүй холбогдох  болно. Баярлалаа.