ОБЕГ-т хандив өргөв
|2017-10-30 10:40:22

Эх орны минь үзэсгэлэнт байгаль шатаж, мэргэжлийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул ОБЕГ-аас иргэд, аж ахуй нэгжүүдийг туслахыг хүсэж уриалга гаргасан билээ. Энэхүү уриалгыг Хөгжил Финанс ББСБ болон хамт олон маань дэмжин хүлээн авч хандивын дансанд хандив өргөлөө.